Д.Оюунчимэгийн “Тэнгэрийн цаг болоогүй” номоос

                “Тэнгэрийн цаг болоогүй” туужийн                   тэмдэглэл

       ... Тэнгэрээс буусан од байжээ. Од өөрөө “од” байж. Ер “Мянган охидын цуугиан”-ы Маралхоо ч 3 марал одын түүчээ од нь шүү дээ. Хүмүүний ертөнцөд гоёдсон, содон сонин чимгүүд, тэнгэрээс буусан одод байдаг бололтой. Бүх л зүйл учиртай гэдэг ор үгүй үг биш ээ. Ер нь ч бидний өвөг, орчлон ертөнцийн далд чинадыг таниад мэдчихсэн байдаг байж. Тиймдээ ч үг бүрийнх нь цаана мөн чанар, гүн утга оршин байдаг буй заа. 
Зохиол унших нь өөрийн эрхгүй л содон сонин зүйлсийн учрыг тайлахыг оролдон, эрэл хайгуул хийхэд хүргэдэг. Гэтэл зохиолч нь альхэдийн тэр зүйлийн учир утгыг олон, өөрийн бүтээсэн дүрдээ шингээн бичсэн байдаг шүү дээ. Ийн бодвоос, олон олон ухаант хүмүүний оньсыг нь тайлсан сонин зүйлсийн учрыг ололгүй яваагаа ойлгон, ихээхэн гэмших ч шиг... Магад одооноос л эхлэхгүй бол оройтож, бүр л сэтгэлгээний ангалд гээгдэн унах шиг болж, гуниглах авай. Энэ хүсэл мөрөөдөл, Одын хайрласан сэтгэлийн жигүүрийг л би гээхгүйг      хичээнэм. 
        Хонгор уулын савдаг хорин хэдтэй Боролзой хорвоог ганц биеэр туулахдаа “Тэнгэрийн цаг”-ийг л хүлээсэн буй заа. Энэхэн замбуулинд эгэл хүмүүний дүрээр эгэлгүй хүн мэндлэн, хүмүүн төрөлтөнд тэнгэрийн мэдээч болж, газрын сахиулаа хийдгийг олон олон хүн ойлгоосой билээ. 
Харзын дэргэд ургасан цорын ганц, цэв цэнхэрхэн, хөөрхөн цэцэг, 3 хоноод л ул мөргүй алга болсон Одын үнэрт тэр цэцгийн тухайт өгүүлэмж нь чин хайрын нулимснаас төрсөн цэвэр ариун Хонгорзул цэцгийн домгоос сэдэвлэсэн мэт. Тэнгэрийн гүнжийн цэвэр ариун сэтгэл, Газрын ханхүүгийн чин үнэнч сэтгэлийг хонгорзул цэцгээр бэлгэддэг нь энэхүү туужид биелэлээ олсон байнам. Мөн монголчуудын гуравлах сэтгэлгээг ч харуулжээ. Гишгэл бүрийд нь цэцэгс дэлгэрэн дэлбээлэх адил Одын байсан Оргил сум ч аз жаргалтай бяцхан суурин болон хувирчээ. 
        Хэдий харамсмаар хэдий ч, “Тэнгэрийн цаг” болох үест Од, Боролзой хоёр их найр хийн хуримлах буй заа... Зохиолд гарч буй “Уулын Дулам”, “Хонгор уулын өвгөн чихний омог ихт Боролзой”, “200 настай Од бүсгүйн хар хөх нүд”, ноорхой хүүхэн Бадаагийн Линхув суудлаар суугч, 9 наст божгор бор хүү, Буцаагийн хадам аав Сүх гэгч янхир хөх өвгөн, эмнэлгийн жолооч Хүрлээгийн хадам ээж, Боролзойн хүйг боож авсан эх Жажаа самган... Эдгээр дүрүүд эгэл биш, хоорондын уялдаа нь их гүнзгий мэт санагдсан юм. 

Хүндэтгэсэн М.Билгүүнчимэг

Comments