МЯНГАДЫН ТУХАЙ
Дээр үед, Чингүнжаваар толгойлуулж Хотгойдоос Дөрвөд Далай ханыд цэргийн алба хаахаар нүүж очжээ. Тэр цагт Мянгад нэрийг аваагүй байсан юм байна. Гэтэл Дөрвөд Далай хан мянгадуудыг "Мянган цэрэг гарга" гэхэд эрчүүд нь мянга хүрэхгүй болохоор бүсгүй хүнд хутга зүүлгэж, эрийн дансанд тоолж, мянга хүрснээрээ "Мянгад" нэрийг олжээ. Энэ үеэс эхлэн Мянгадад бүсгүй хүн хутга зүүх болсон гэдэг юм. Харин мянгад айлын хөх үүдтэй, хар хаяавчтай байдгийн учир нь Шадар ван жанжин явахдаа "Та нар хөх үүдтэй хар хаяавчтай байгаарай. Би хэзээ нэгэн цагт эргэж ирэхдээ үүгээр чинь танина" гэж хэлсэн юм гэнэ билээ.
Эх сурвалж: Монсудар - Монол утга соёл 3
М.Б

Comments
Post a Comment