"МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"- өөр тууль хайлж, цуур хүнгэнэж, уртын дуу уянгалж, хуурын аялгуу дуурсахыг сонордох хувь тохиожухуй. Монголын минь өв соёл түгэн дэлгэрч, түвшин оршиж, түмэн олон минь түүнээ өвлөн тээж байх болтугай.
"МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"- өөр тууль хайлж, цуур хүнгэнэж, уртын дуу уянгалж, хуурын аялгуу дуурсахыг сонордох хувь тохиожухуй. Монголын минь өв соёл түгэн дэлгэрч, түвшин оршиж, түмэн олон минь түүнээ өвлөн тээж байх болтугай.
☆ Хар муу бүхэн, харшлах саад тотгорыг хааж хайлдаг "Хатуу хар уулаар нутагтай Хаан цэцэн Зурхайч" хатуу туулийг Урианхайн домогт их туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж ах маань хайлж, бага үдийн 11:40 цагаас оройн 08:00 цаг хүртэл бүтэн 9 цаг биднийг үлгэр домгийн орноор аялуулж, их үйлээ бүтээлээ. Монголын их өв соёлоо олон түмний сонор, зүрх, тархинд хүргэн, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй ахдаа маш их баярлаж, бахархаж буйгаа илэрхийлье. Үйл бүхэн тань тэгш сайхан байг ээ. /Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд гуайн хүү бөгөөд ааваасаа өвлөсөн "Аргил цагаан өвгөн" тэргүүт 14 тууль хайлаад буй "Их өв". Хүүдээ уламжлан үлдээж, туульчийн удмаа өвлүүлэх их үйлээ альхэдийн эхлүүлсэн бахархалт ах минь билээ./
☆ Урианхайн нэрт цуурч Паанайн Наранцогтын ач хүү, цуур хөгжмийг 8 дахь үедээ уламжлан, өвлөн авч, тээж түгээж яваа цуурч, Цагаан туг овогт Буяндэлгэрийн Наранбат ах маань цуур хөгжмийн 3 төрлийн дуугаралтыг сонирхуулан сонордуулж, ирсэн олноо сайхан хөг, ая дангаараа мялаалаа. Монголын их өв соёл, цуурын аялгуугаа олон түмний сонорт хүргэн, олон олон шавь бэлдэж, маш ховордсон аюулыг арилган, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй ахдаа маш их баярлаж, бахархаж явдаг аа. Үйл бүхэн тань тэгш сайхан байг ээ.
☆ Монголын төлөө, Монголынхоо өв соёлын төлөө цохилох зүрх нь өр цээжиндээ багтан ядаж буй 2 эрхэм залуутай зургаа татуулж, их өв соёлоо тээж, түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй яваад нь машид талархаж, бахархаж суулаа. Гадна, дотны гэлтгүй өв соёлоо хайрлах нэгэн чигт сэтгэлтэй залуус олон, олон болох болтугай. "Саруул тал" хэмээн монгол орчуулганаа буудаг, ижий ааваас хайрласан нэрээ эрхэмлэн дээдлэгч Франц залуугийн хувьд Монгол гэдэг гайхалтай, өв соёл нь гайхалтай, морин хуур, уртын дуу, монгол бичигт өр зүрхнээсээ хайртай, сэтгэхүй нь Монголын саруул тал шиг уудам агаад, сэтгэл нь "Монголчууд өв соёлоо үндсээр нь авч үлдээсэй" гэсэн чин хүсэлтэй аж. Өнийн их үйлс нь улмаа өрнөн бадарч, дэвжин дээшлэг ээ.
☆ Богд хааны Ордон музейн "Хаан туульсын өргөө"-г нэгдэн нийлж оршоогоод, басхүү үйлс зүтгэл нь түүн шигээ уудам дэлгэр эрхэм 2 ахтайгаа зургаа татуулж, сэтгэл ихэд тэнийв. Монголын өв соёл минь гэж хойч үедээ бодитоор нь харуулах их үйлийг, их сэтгэлийг агуулсан Ганбатын Баттогтох багшдаа, Цэгмэдийн Гүнчин-Иш ахдаа маш их баярлаж, бахархаж яваа. Ийм үйл ажлыг цаашид олон, олон зохион байгуулахыг хүсье.
☆ Урианхайн уртын дууч Буянтогтохын Эрдэнэхүү. Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй эрхэм ахын урлаг, уран бүтээлд их амжилтыг хүсэн ерөөе.
☆ Урлаг судлаач, хөөмийч М. Нямгэрэл ахад гүнээ талархал илэрхийлье. Тууль хайлах дэг ёсыг хурсан олноо тайлбарлан, чиглүүлж, өөрийн урын сангаас "Хангайн магтаал" сонордуулж, "Хаан туульсын өргөө"-г цогцлоох ажилд гар бие оролцсон нөр их хөдөлмөрт тань баярлан бахархаж, эрхэм ахын урлаг, уран бүтээлийн өнийн их ажил үйлд амжилт хүсэн, азыг ерөөе.






Comments
Post a Comment